|
Нөүд ХХК нь 2005 оноос компьютер болон утасгүй сүлжээний тоног төхөөрөмжийн худалдаагаар гараагаа эхэлж, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлсээр одоогоор программ хангамж, вэб, хэвлэлийн эх бэлтгэл, барилгын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай байгууллагын хэрэгжүүлж байгаа нэг төсөл бол www.citymap.mn хөтөлбөр юм.
Энэхүү төсөл нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Цахим Монгол" хөтөлбөрийг дэмжих зорилгоор манай байгууллагаас бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүд болон байгууллага, хувь хүмүүсийн хоорондох мэдээллийн солилцоог түргэн шуурхай болгох, Улаанбаатар хотын гудамж, талбайн нэр хаягийг олон нийтийн дунд хэвшмэл болгох зорилгоор 2006 оноос эхлэн цахим мэдээллийн санг бий болгон олон нийтэд интернэтээр цацаад байна.
Мөн хяналтын камерын систем үйлдвэрлэгч БНХАУ-ын Desay компанийг, хамгаалалтын тусгай хэрэгсэл буюу Titan брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг Тайвань улсын Санг Мин Интэрнэйшнл компанийг манай компани нь Монгол, Украйн, Казакстан улсад төлөөлж бараа бүтээгдэхүүнүүдийг нь борлуулах албан ёсны төлөөлөгч юм. |